Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: АРР-Орон нутаг 2022/01
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:
[2022 оны 5 дугаар сарын 15–ны өдрийн 10:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:
[2022 оны 5 дугаар сарын 15–ны өдрийн 11:00 цаг]
Радиогийн үйлчилгээ эрхлэхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд заасны дагуу радио давтамж, давтамжийн зурвас ашиглах тул энэхүү сонгон шалгаруулалтад шалгарсан этгээдэд Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоно.
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авах ба төлбөрийг тус хорооны нэрийн Голомт банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.
Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
Хариуцсан мэргэжилтэн: Д.Уранбилэг
Утас: 304258
Цахим хуудас: www.crc.gov.mn
Цахим хаяг: [email protected], [email protected]