Хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох чиглэл гарчээ

2022-04-16
1 min read

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх талаар авах арга хэмжээгээ олон нийтэд мэдээлсэн. Хуралдаанаар “Хуримтлалтай хүүхэд” бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн/100,000/ олгох чиглэл гаргасан” хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “Хүүхдийн мөнгө он дуустал бүрэн олгох буюу хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах, хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төсөвт болон газрын тос, уул уурхайн компаниас бусад бүх хэлбэрийн байгууллагын шимтгэл төлөгч Монгол Улсын иргэний 50 хувийн шимтгэл төлөлтийн буцаалт. Энэ бодлого нь шимтгэл бууруулах гэхээсээ төсвийн татаас байгаа юм. Угтаа иргэний шимтгэл төлөлт бүрэн дүнгээр бүртгэгдэнэ, харин төр төсвөөс 50 хувийг буцаан нөхөн олгоно” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!