Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааг гаргажээ. Судалгааг энэ сарын 23-25-ны өдрүүдэд цахимаар авсан бөгөөд нийт 3530 ААН, бизнес эрхлэгчид хамрагдсан байна.