Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 1164 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.
Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын нийгмийн хор аюулыг ойлгуулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, пэйж хуудасны хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдэд зориулсан “Таны эрх, таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” соён гэгээрүүлэх өдөрлөгийг Төв, Говьсүмбэр аймагт зохион байгуулав. Тус өдөрлөгт Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид зориулсан үйл ажиллагаанд Төв аймгийн 150 сурагч, Говьсүмбэр аймгийн 176 сурагч хамрагдсан бол иргэдэд зориулсан арга хэмжээнд Төв аймагт 200, Говьсүмбэрт 360 иргэн хамрагджээ.