ЭМЯ: Монголд халдварын нууц үеийн хугацаа 5-7 хоног байгаа бол дэлхийд 14 хоног байна

2020-11-27
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.11.27-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18031 хүнд PCR шинжилгээг хийхэд 26 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод хоёр тохиолдол нэмэгдэж нийт 65, Сэлэнгэ аймагт есөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 157, Дархан-Уул аймагт 11 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 33, Орхон аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 22, Дорноговь аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 20, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол илрээгүй гэлээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тоо
Нийслэл хотын халдварын тоог дүүргээр авч үзвэл
Багц өвчлөлийн голомт, хороогоор
Өвчлөлийн байдал
Орчуулах »
error: Content is protected !!