2022-04-08
1 min read

“Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэг эхэллээ. Сургалтын нислэгийг “Cabri G-2”  нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт” дадлагыг зохион байгуулж байна.

Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцож байна.

Энэхүү сургалт нь нисдэг тэргээр аврах ажиллагаа гүйцэтгэх бэлтгэлийг хангах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагчийн багийг бэлтгэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!