Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байна

2022-04-04
1 min read

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,835 тонн шатахууны нөөцтэй байна.  Үүнээс

  • А-80 авто бензин 12,901 тонн
  • АИ-92 авто бензин 57,607 тонн
  • АИ-95 авто бензин 3,993 тонн
  • ДТ 81,782 тонн байгаа аж.

Нөөц хоногоор: 

  • АИ-92 авто бензиний 43
  • АИ-95 авто бензиний 45 хоногийн
  • А-80 авто бензиний 77
  • Дизель түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82,461 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 3,464 тонн, АИ-92 авто бензин 34,642 тонн, АИ-95 авто бензин 2,299 тонн, ДТ 40,615 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 36, АИ-95 авто бензиний 34, дизель түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл,

  • Баруун бүсэд 16,046 тонн 
  • Хангайн бүсэд 10,947 тонн 
  • Төвийн бүсэд 32,648 тонн 
  • Зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 10,630 тонн байна. 

Манай улс он гарсаар нийт 414.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон юм. 

Эх сурвалж: УУХҮЯ

Орчуулах »
error: Content is protected !!