Манай улс коронавируст халдвар “COVID-19”-өөс сэргийлэх, дотоодод бүртгэгдсэн халдварын хүрээг хумих зорилгоор арванхоёрдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.
Энэхүү хөл хориог сунгах эсэх талаар эрдэмтэн судлаачид болон салбар яамдын саналыг нэгтгэж байгаа бөгөөд Улсын Онцгой комисс ням гаригт хуралдаж шийдвэр гаргах юм.
Одоогийн байдлаар хөл хориог хэрхэх вэ гэдэг асуудал дээр 3-4 санал яригдаж байгаа аж. Тодруулбал Бүх нийтийн бэлэн байдалд шинжсэн хугацааг сунгах, хэсэгчлэн сунгах, эсвэл зэрэглэлийг нэг шат бууруулах гэсэн гурван чиглэлд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн саналыг нэгтгэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө УОК, Засгийн газраас тодорхой шийдвэр гарна” гэж ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээллээ.