Ирэх сараас эхлэн Япон ОХУ-д тансаг хэрэглээний бүтээгдэхүүн экспортлохгүй

2022-03-31
1 min read

Японы Засгийн газраас ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгах зорилгоор тус улс руу тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Японы Засгийн газрын зүгээс ОХУ руу тансаг зэрэглэлийн автомашин, согтууруулах ундаа, үнэт эдлэл болон бусад тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглосон байна. Энэхүү хориг нь ирэх сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх аж.

Өмнө нь АНУ болон ЕХ мөн адил шийдвэрийг гаргаад байсан юм. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэхдээ, “бид “Долоогийн бүлэг” зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хатуу хориг арга хэмжээ авах болно” гэжээ.

Хориглосон тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд тамхи, үнэртэй ус, дүрслэх урлагийн бүтээгдэхүүн, үнэт металаар хийгдсэн бугуйн цаг зэрэг 19 нэр төрлийн бараа багтсан байна.

Өнгөрсөн 2006 онд Японы Засгийн газар цөмийн туршилт хийхээ мэдэгдсэн БНАСАУ руу тансаг хэрэглээний барааны экспорт хийхийг хориглох санаачилга гаргаж байжээ. 

Орчуулах »
error: Content is protected !!