Монголын татварын албанаас 2022 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 1-ээс 4 дүгээр анги буюу бага анги, 5-аас 9 дүгээр анги буюу дунд анги, 10-аас 12 дугаар анги буюу ахлах анги гэсэн 3 насны ангилалаар гар зургийн уралдаан зарлаж байна.
Уралдаан нь ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын татварын тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой.
Уралдаанд оролцогч нь “Миний мэддэг татвар” сэдвийн хүрээнд татварын талаарх өөрийн ойлголт буюу татвар гэж юу болох, татварын ач холбогдлын тухай ойлгомжтойгооор зургаар илэрхийлсэн байна.
Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг ойлгомжтой, зөв илэрхийлсэн эсэх, зургийн ур чадвар зэргийг харгалзан, Аймаг, дүүргийн татварын албадаас томилогдсон уралдаан зохион байгуулах, шалгаруулах комисс дүгнэж байр эзлүүлнэ.
Гар зургийн уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, Аймаг, дүүрэг сум хороо, сургууль анги, овог нэр холбоо барих дугаар, зургийн тайлбарын хамт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө өөрийн харьяа татварын албанд ирүүлнэ. Татварын албад бүтээлийг өөрийн цахим хуудас болон сошиал хаягт байршуулах бол оролцогчийн хаяг, утасны дугаарыг нийтлэхгүй байна.
Аймаг, дүүргийн Уралдаан шалгаруулах комисс ирүүлсэн бүтээлүүдээс 4 сарын 25-ны өдрийн дотор насны ангилал тус бүрээс шалгарсан 1 бүтээлийг ТЕГ-ын ТТҮГ-т ирүүлнэ. Шалгарсан бүтээлийг Монголын татварын албаны “ТАЗИ” пэйж хуудсанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэгэн зэрэг байршуулж олон нийтэд танилцуулна. Бүтээлийг байршуулахдаа оролцогчийн мэдээллийг нууцалсан байна.
ТЕГ-аас томилогдсон уралдаан зохион байгуулах комисс албадаас шалгаран ирсэн бүтээлүүдээс насны ангилал тус бүрээр шилдэг 3 бүтээл, тусгай байрын 5 бүтээл, олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна. Уралдааны шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд олгоно.
Шагнал урамшуулал 3 насны ангилал тус бүрт:
Нэгдүгээр байр Талархал, 300,000 төгрөг
Хоёрдугаар байр Талархал, 200,000 төгрөг
Гуравдугаар байр Талархал, 150,000 төгрөг
Тусгай байр 5 Талархал, 100,000 төгрөг
Хамгийн их хандалт авсан нэг бүтээлийг Талархал 200,000 төгрөгөөр урамшуулна.
Шалгарсан бүтээлийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна.
Уралдаанд оролцсон бүтээлийг Татварын ерөнхий газрын “ТАЗИ” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.
Лавлах утас 11-311143