Дугуйн спортын Ази тивийн АШТ Тажикистан улсын Душанбе хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр багийн цуваа гараатай 24 км-ийн уралдаанд ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багаараа мөнгөн медаль хүртсэн.
Тэгвэл өчигдөр залуучуудын ангиллын /Men Junior/ ганцаарчилсан цуваа гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал 8 улсын тамирчидтай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болжээ.