Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол, мэдээллийг хянан шалгав

2022-03-23
1 min read

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 301 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 136 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 34 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 89 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 65 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Дээрх 89 албан тушаалтны 50 нь Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалтан байна.

Орчуулах »
error: Content is protected !!