Цахилгааны хөнгөлөлт ирэх сард дуусна

2022-03-22
1 min read

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Энэхүү хөнгөлөлтөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрх шөнийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгөө бөгөөд уг хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1-нд дуусна.

Орчуулах »
error: Content is protected !!