Домогт тамирчин Марадона таалал төгсч Аргентин Улс гашуудал зарлажээ

2020-11-26
1 min read

Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч, дасгалжуулагч асан Диего Марадона 60 насандаа таалал төгссөн байна.

Марадонаг таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес гурван өдрийн гашуудал зарлажээ.

Диего Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-нд Буэнос-Айрес хотын Виллья Фиорито дүүрэгт төржээ. Тэрээр гурван настайдаа хөл бөмбөгийн бөмбөг бэлгэнд авч, бүх цаг заваа хөл бөмбөгт зориулжээ. Арван настайдаа тэрээр “Архентинос Хуниорс” хөл бөмбөгийн клубийн идэрчүүдийн секци болох “Лос Себольитас” хүүхдийн багт элсэж, 16 нас хүрээгүй байхдаа анхны тоглолтоо хийжээ. 1977 онд Диего шигшээ багт тоглож эхэлсэн байна.

Диего Марадона хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж тооцогддог. Тэрээр 1986 оны дэлхийн аварга, 1990 оны дэлхийн дэд аварга байв. Дөрвөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч. Тэрбээр клубын түвшинд, ялангуяа Бока Хуниорс (Аргентин), Барселона (Испани), Наполи (Итали) багуудад тоглож байв.

Марадона Аргентины шигшээ багт 91 тоглолт хийж, 34 гоол оруулсан.

FIFA-ийн албан ёсны вэбсайт дээр саналаа өгснөөр ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин. FIFA-гийн хөлбөмбөгийн комиссын мэдээлснээр Марадона бол 20-р зууны 3 дахь хөлбөмбөгчин юм. Түүний сүүлчийн тоглолтын албан ёсны огноог 1997 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр буюу Диего “Ривер Плейт” багийн эсрэг талбайд гарснаар тооцдог. 10 дугаар сарын 30-нд 37 насныхаа төрсөн өдөр Марадона зодог тайлж байгаагаа зарласан юм.

Зодог тайлсныхаа дараа Марадона спортын тайлбарлагчаар ажиллаж байв. 2008-2010 онд Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.

Марадонатай салах ёс гүйцэтгэх ёслол Каса Росада хэмээх Аргентины Ерөнхийлөгчийн ордонд болно.

Орчуулах »
error: Content is protected !!