Нийслэлд зөвшөөрөлгүй 1779 хашаа хайс байна

2022-03-19
1 min read

Улаанбаатар хотод баригдсан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг ээлж дараагаар буулгана гэдгийг Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй нийт 1779 хашаа хайс байна гэж тоолсон байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу эмнэлэг, сургууль, онцгой объект гэх мэт нийт 18 төрлийн байгууллага барилга байгууламж зэргээ хашаалах эрхтэй байдаг аж. Тиймээс энэ онд 457 хашаа, хайс, зөөврийн байгууламж, өргөтгөл, шон зэргийн чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. 

Улаан тэмдэглэгээтэй хэсэг нь Улаанбаатарт буй зөвшөөрөлгүй хашаа хайс
Улаан тэмдэглэгээтэй хэсэг нь Улаанбаатарт буй зөвшөөрөлгүй хашаа хайс
Орчуулах »
error: Content is protected !!