Үргэлжлэл… өмнөх нь “Үл тасрах хэлхээ – 1” нийтлэлд

Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг дүүргэн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг Утга зохиолын ажилтнаар төгсч МУИС-ийг Эрх зүйч, Москвагийн Удирдлагын академийг Удирдахуйн ухаанаар дүүргэсэн, Сод Монголын босс Ц.Анандбазар гэж хэн бэ.

Түүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Н.Энхбаяр. Тэрбээр Москвад нэг сургуулийг ижил мэргэжлээр төгссөн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан туслахаараа авч, дэргэдээ “өсгөсөн”.

Улстөрд хөтлөхөөс өмнө Москва явуулж, өөрийн төгссөн сургуульд оруулсан нь ч Н.Энхбаяр гэлцдэг.

Энэ бүгдийн нотолгоо болгож П.Жасрайн Засгийн газрын үед Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллахад ч Ц.Анандбазар цүнхийг нь бариад гүйж явав. Улмаар Ц.Анандбазарыг Монголын “Соёлыг дэмжих клуб”-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, “бие даалгах” ажилд сургаж эхэлсэн гэхэд болно.

Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байхдаа дээрх клубыг санаачлан байгуулж, тэр үеийн гайгүй хэдэн хувийн компанийг цуглуулан “Их долоо” хэмээн хөөрөгдөж, хөөрцөглөж явсан үе нь. “Их долоо”-д Буянгийн Б.Жаргалсайхан, Алтай трейдингийн Сү.Батболд, Монроимпексийн У.Уламбаяр, Цагаан шонхорын Ч.Энхтайван, “XLTA”-ийн Б.Батболд нар орж байв.

Тэд тухайн үеийн Засгийн газраас хоосон гараагүй. “Чингис” зочид буудлыг Сү.Батболд, “Говь-2”-ийг Б.Жаргалсайханд зүгээр өгчихсөн гэхэд далийрсан мэдээлэл болохгүй. Тухайн үед Ц.Балдорж, Н.Энхбаяр нар гэр бүл хоорондын асар зөрчилтэй, үүнээсээ болж бие биедээ өс санадаг гэх яриа ойр тойрныхны нь дунд хүчтэй явдаг байв. Тэрбайтугай Н.Багабанди, Н.Энхбаярын талцал үүнээс үүдэлтэй эхэлсэн ч гэдэг.

Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгийн өмнө сөхрөх нь сөхөрч, гутлыг нь долоож байсан энэ үеэс уруул дордойвч элэг дордойдоггүй юм гэдэг хэлц үгийн үнэнийг таниулж Ц.Анандбазар Н.Энхбаяраас зайгаа барьж, төрөл садны хэлхээт Ш.Отгонбилэгээ бараадан НИК-т хөл тавьсан байдаг.

Тэр утгаараа Сод Монголыг Ш.Отгонбилэг нарын үүсгэсэн Петровисийн охин компани ч гэдэг.

Ц.Анандбазар НИК ХК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн бланкийг ашиглан НИК ХК-иас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдсэн гэх асуудал хэсэгтээ шуугиан тарьж, олны анхааралд орж байв.

Тэрбээр “Чандмань холдинг” компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91.5 сая төгрөгийн шатахууныг тухайн үеийн төрийн өмчит НИК ХК-иас авч Сод Монголын данс руу шилжүүлсэн гэгдэж байгаад чимээ дарагдсан.

НИК-ийн хувьчлал хуудуутай явагдсан олон баримт бий.

Ш.Отгонбилэг агсан, Н.Багабанди нар Эрдэнэт үйлдвэрээс мөнгө гаргаж, НИК-ийг халаасласан гэдэг. Төрийн мөнгөөр төрийн өмчийг хувьдаа авдаг луйврын, увайгүй арга замын эхлэлийг тавьсан гэгддэг тэд Ж.Оюунгэрэл агсантай хамтран Петровисыг үүсгэн байгуулсныг мэдэхгүй хүн Монголд үлдээгүй байх…  

Петровис, Сод Монгол хоёр нэг эзэнтэй, тэр нь Н.Багабанди гэгддэгийн хардлага эндээс эхтэй биз.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа хохирсон гэх эмэгтэйн хэвлэлд өгсөн ярилцлагаас “Ц.Анандбазарынх Багатэнгэрт байсан, Хард рок баарыг ажиллуулдаг, хүү нь 2 настай, эхнэр Бямбажавыг нь Мишка гэж дууддаг бөгөөд Анагаахын их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Н.Багабанди болон Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг эхнэр Ж.Туяагийн хамт байнга ирдэг. Тэднийг ирэхэд Ц.Анандбазарын эхнэрийн хамт бууз хийж өгдөг байсан” гэх хэсгийг анхааралгүй өнгөрч болохгүй.

Үүнийг үгүйсгэн Ц.Анандбазар Багатэнгэрийн аманд байгаагүй гэдэг ч дархан цаазат Богдхан уулын эл салаанд тэрбээр хэдийнээс эзэн суугаад удаж байгааг тус амны амьтад нь ч хэлэх биз.

Түүний Нью тур ХХК тус амны 65 га талбайд “Бага тэнгэр” нэрт цогцолбор хотхон барьчихаад байгааг ч нураалтай биш. Ядаж байхад Хөгжлийн банкнаас зээл авч цогцолборынхоо дулаан, цэвэр бохирыг шийдсэн байж болзошгүй гэх хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

Сод монгол групп “Тос тосолгооны материалын үйлдвэрийн төсөл” нэртэйгээр жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 669.6 сая иенийн үнийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байдаг.

Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээлэл цацагдаж эхлэхтэй зэрэгцэн мань хүн зээлээ төлж барагдуулсныг бид мэднэ. Гэхдээ төсөл хэрэгжсэн эсэх тодорхойгүй, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй байж болзошгүй тул хуулийн байгууллага ийнхүү шалгаж эхэлсэн.

ОХУ-аас онгоцны түлш тонн тутамд зах зээлийн ханш нь 2010 оныхоор 710 ам.доллар байхад Ц.Анандбазар МИАТ руу 1065 болгож шахаа хийдэг байсан гэх асуудал нь ч хэвлэлийн хуудаснаас арилаагүй байна.

Ийм хэмжээний эрх дарх эдлүүлж, эргээд хүлээх хариуцлагыг нь ч баллуурдаж чадах хүн өнөөдрийн Монголд гагц Н.Багабанди биз. Түүний баруун гараас Х.Бадамсүрэн, зүүнээс Ц.Анандбазар, ар хормойнооос У.Хүрэлсүх чирэгдэж явдаг гэх мэдээлэл намын дотоодод нууц байхаа болиод удав.

Шатахуун импортлогч компаниуд руу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас зөвхөн Сод Монгол, Петровис хоёр руу мөнгө урсдгийг шилэн данс нь хэлээд өгнө. Сод Монгол руу ганцхан сарын дотор хэдэн төгрөг шилжүүлснийг өмнөх нийтлэлд дурьдсан.  Харин “Петровис тос” компанид гэхэд оны эхний сард

  • 2022.01.06 473.088.296.00
  • 2022.01.13 474 сая төгрөг шилжүүлжээ.

“Петровис групп”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхмаагийн нэр дээр Петровис тос, Ар Эс Кэй, Ишвара, Си Би Эм газ партнерс, Юнигаз, Одод гоулд, Ай Ди Өү Эм, Наран дайнамикс, Наран эрдэс, Тонхилнуур компаниуд байдаг. 

 Түүний Петровис тос компанийн хамтран эзэмшигч нь Данзандаржаагийн Туяа буюу Ш.Отгонбилэг агсны гэргий. Тэрбээр Петровисийн хэд хэдэн охин компанийн хувьцаа эзэмшигчээс гадна Ай Ди Өү Эм, Монгол контракт, Эрдэнэт групп, АЭ энд ЖААГ, Ар Эс Кэй, Юнигаз компаниудын эзэн гэдэг.

Монгол контракт, Эрдэнэт групп-ийнх захирлаар охин Одмаа нь ажиллаж байгаа аж. Тэрчлэн О.Одмаагийнхаа нэр дээр Скайплаза, Амгалан ложистик, Спийдфит, Наадам дэнж, Волппауэр, Петровисмарт компаниудыг байгуулсан бөгөөд Наадам дэнж компанитайгаа хамт байгуулсан Евроашиан майнинг контрактор компаниа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Г.Энхбилэгээр удирдуулдаг нь сонин.

Тэрчлэн Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяагийн нэр дээрх “АЭ энд ЖААГ”-ийн захирлаар Балдоржийн Нандинтүшиг ажилладаг нь Н.Багабанди, Ш.Отгонбилэг, Ц.Балдорж нарын гэр бүл одоо ч нандин холбоотой гэдгийг батлах биз.

Петровисийн хувьцаа эзэмшигч Ж.Оюунгэрэл агсны хүүхэд Б.Дөлгөөн, Б.Шинэзаяа нар ч толгой эргэм олон компанитай.

Энэ талаарх мэдээллийг түр орхиод Ц.Анандбазараас салбарласан сүлжээ рүү эргээд оръё.

Ц.Aнандбaзap Бага тэнгэрийн аманд барьсан xaycaacaa 3.Энxбoлд, Г.3aнданшатарт өгсөн гэгддэг. Ц.Aнандбaзap нь Зундуйн Дopжийн зээ дүү гэдгийг бүгд мэдэх биз. Тиймээс 3yндyйн Дopжийн төрсөн охин Бaтxaнд Ц.Анандбазарын 50 хувийг нь эзэмшдэг гэгддэг medee.mn сайтыг удирдаж байгаад Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах үед буюу бизнесийн хамтрагч гэгддэг З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоход Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргaap очсоныг Ц.Анандбазарын нөлөө гэцгээдэг.

2020 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболд “Сод Монгол”-ын ШTC-aac бензин авах талон тapaaж байгаа гэх мэдээллийг эдийн засагч Л.Hapaнбaaтар нийтэд хүргэж, үүнийг нь Epөнхийлөгч асан Х.Баттулгын соёлын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан баталж байв.

Тэрчлэн 3.Энxбoлдын төрсөн дүү З.Хишигтогтox Ц.Aнандбaзapын Сод Монгол газаас хувь эзэмшдэг нь тэдний хэр ойрыг харуулах биз. Тэрчлэн Ц.Анандбазарын халаасанд байдаг олон компанийн хамтрал дээр Лхагвасүрэнгийн Мөнхтөр гэж бий бөгөөд түүний нэр дээрх Эм Пи Өү компанийн хамтран эзэмшигчээр мөн З.Хишигтогтох байж байгаад сүүлд нэрээ хасуулсан байдаг.

Ц.Анандбазартай иймэрхүү сэжмээр үргэлж нэр хэлхэлдэж явдаг З.Энхболдтой Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн “Түмэн шувуут” компаниар хэрхэн холбогддог болоод З.Хишигтогтох Boldsoft гэх компаниар Эрдэнэт үйлдвэрийн технологийн холбоог шинэчлэх ажлыг хэрхэн авч, ажиллаж байсан дэлгэрэнгүйг дараагаар цувралаар хүргэнэ.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!