Украинд байлдааны бэлэн байдал зарлажээ

2022-02-24
1 min read

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ хандан үг хэлж, тус улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо мэдэгдэв.

“Украины хүндэт иргэдээ! Өнөөдөр Ерөнхийлөгч Путин Донбасст тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. ОХУ манай цэргийн дэд бүтцэд цохилт өглөө” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

“Бид байлдааны бэлэн байдал зарлаж байна” гэж Украины төрийн тэргүүн мэдэгджээ.

Тэрбээр мөн аль болох гэртээ үлдэхийг иргэдээсээ хүссэн байна.

“Бүү сандар, бид хүчтэй, бид бүх зүйлд бэлэн, бид бүгдийг ялах болно” гэж В.Зеленский цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!