ЭМЯ-ны худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийв

2022-02-23
1 min read

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 7 удаагийн сургалтад нийт 1316 албан тушаалтныг хамрууллаа.

Өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрүүл мэндийн яамны 2021 оны худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, авлига үүсгэх нөхцөл боломжийг бий болгож болзошгүй зохицуулалт дүрэм, журмуудад туссан эсэхийг хянав.

Орчуулах »
error: Content is protected !!