Хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг энэ долоо хоногт багтааж шилжүүлнэ

2022-02-21
1 min read

Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг энэ долоо хоногт багтааж шилжүүлнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр “Өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр 1.033.283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдсэн байна. Бид Сангийн яамтайгаа хамтран ирэх долоо хоног буюу хоёрдугаар сардаа багтааж дээрх нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ.

Цалинтай ээжийн тэтгэмж болох 50000 төгрөгийн олголтод алдаа зааж, 135 мянган ээж (аав)-ийн олголт хэвийн орж, 15 мянган ээж (аав)-ийнх ороогүй байна. Дээрх мөнгө нь олгодоогүй хүмүүсийн тэтгэмжийг Даваа гаригт буюу 21-24-ний хооронд шилжүүлнэ” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр и-баримт, эсвэл и-халамжаар хүсэлт илгээсэн эцэг эхчүүдэд хандан хүсэлтээ дахин нягтлахыг хүсэв. Учир нь хүсэлт илгээсэн сарууд нь цэнхэртэж харагдах бол ирүүлээгүй нь цагаанаар харагдах аж. Мөн халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болох юм байна.

Орчуулах »
error: Content is protected !!