Дорноговь болон Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар илрээгүй

2020-11-26
1 min read

ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.11.26-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4176 хүнд PCR шинжилгээг хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод гурван тохиолдол нэмэгдэж нийт 63, Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 148, Дархан-Уул аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 22, Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 21, Дорноговь болон Говьсүмбэр аймгуудад шинэ тохиолдол илрээгүй гэлээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тоо
Дотоодын халдвар улсын хэмжээнд 275
Нийслэл хотын халдварын тоог дүүргээр авч үзвэл
Багц өвчлөлийн голомт, хороогоор
Өвчлөлийн байдал
Орчуулах »