Өнөөдөр: Улс тунхагласны 96 жилийн ойн өдөр

2020-11-26
1 min read

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 96 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Одоогоос 96 жилийн өмнө буюу 1924 оны энэ өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ.

Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн байдаг.

“Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 2016 оноос эхлэн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр болсон билээ.

Орчуулах »
error: Content is protected !!