Нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2022-02-16
1 min read

Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр болж, Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэв.

     Зөвлөгөөнөөс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.  

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 

Орчуулах »
error: Content is protected !!