Яг одоо Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар:
-Халдварын нөхцөл байдал
-Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
-Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлын талаар ярина юм байна.
Жич: Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна хэмээн УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цахим хуудсаараа мэдээллээ.