”Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг болно

2022-02-14
1 min read

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга дор зохион байгуулж буй ”Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 14-нд “Туушин” зочид буудлын “Соёмбо“ танхимд болох гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, мэргэжлийн холбоод зэрэг нийт Монголын аялал жуулчлалын салбарын 250 гаруй төлөөлөл оролцоно.

Тус хэлэлцүүлэг нь: Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт болон цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-той давхцаж байгаа нь цаг үеэ олсон явдал болж байна. Уг хэлэлцүүлгээр салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн шинж чанартай түгжээ гацааг мултлах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зэрэг бодит үр дүн гарахуйц түвшинд талуудын оролцоог хангасан байдлаар зохион байгуулж байна.

Орчуулах »
error: Content is protected !!