Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлд 1,8 км буюу 3 зогсоол сунгаж иргэдэд үйчлэхээр боллоо. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хорооллоор хотын төвийн чиглэлд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс үйлчилгээ үзүүлэхээр тус тус төлөвлөөд байна.