Их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орно

2022-02-14
1 min read

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2022.02.14/ мэдээлэл хийлээ. 

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат хэлэхдээ, “Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулахаар болсон.

Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, зургадугаар сард элсэлт зохион байгуулж, хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол нэмэлтээр арванхоёрдугаар сард ЭЕШ авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орох юм.

Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-д магадгүй дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭЕШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой.

Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухай үед нь мэдээлнэ” гэв.

Орчуулах »