Б.Ууганбаяр: Самарт яваад гацсан 433 иргэнийг татан авч ирлээ

2020-11-25
1 min read

УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самар түүхээр очоод, хөл хорионы улмаас гацаад байсан 433 иргэнийг урд шөнө төмөр замаар Улаанбаатарт авч ирэх ажлыг зохион байгууллаа.

Иргэдээс PCR шинжилгээ авч, гэр гэрт нь хүргэх ажиллагааг хийсэн байна. Шинжилгээний хариу гартал иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг анхаарууллаа. Нийслэл хотын хувьд 838 иргэн гэрийн ажиглалтад байна. Эдгээр иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлах ёстой гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!