Засгийн газрын тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.
Тиймээс уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс иргэд, уяачдын зохион байгуулж буй хориглосон уралдаан, сунгааны талаарх мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108, Цагдаагийн 102 утсанд хандан өгөхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалжээ.