БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтэй өнөөдөр албан уулзалт хийлээ. Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев “Бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг Монгол Улсын БОАЖЯ болон, бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа “Тэрбум” мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж байгаа. Үүнээс гадна Монгол Улс, БНКУ хооронд нислэгийн тоог нэмэгдүүлж, тогтмол нислэг үйлдэх боломжоор хангаж өгвөл хоёр талын аялал жуулчлалд тустай болно” гэлээ. Талууд үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, цөлжилт гэсэн хэд хэдэн сэдвүүдээр санал солилцов.
- Байгаль орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад, бүс нутгийн байгаль орчныг хамгаалан сэргээх,
- Хоёр улсын аялал жуулчлалыг харилцан сурталчилж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх,
- Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн иргэдийн харилцан нэвтрүүлэх,
- Аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, “Чингисийн мөрөөр” түүхэн аялал жуулчлалыг хоёр орны хүрээнд хамтран хөгжүүлэх,
- Агаарын тээврийн тоог нэмэгдүүлж, тогтвортой нислэг үйлдэх боломжоор хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэх,
- Нэн ялангуяа Монгол Улс Аялал жуулчлын хаалгаа нээж, цар тахлын үед жуулчин хүлээн авах журам, зохицуулалтаа тодорхой болгох,
- Хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэн хамтарч ажиллахаар боллоо.