ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.11.24-ний 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3301 хүнд PCR шинжилгээг хийлээ. Халдвар кластерлан тархаад байгаа таван аймгаас Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудад халдвар нэмж илрээгүй. Улаанбаатар хотод нэмж зургаан хүнээс халдвар илэрч нийт тохиолдлын тоо 60 боллоо. Мөн Дорноговь аймгийн Айраг суманд нэг хүнээс халдвар илэрт нийт тохиолдол 18 болсон. Харин Сэлэнгэ аймагт шинээр 20 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 144 болсон байна. Ингээд дотоодын халдвар 262, нийт халдварын тоо 699, биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай нэг, хүнд гурав, хүндэвтэр 56 хүн, хөнгөн 291, нийт 350 хүн эмчлэгдэж байна гэлээ.
Нийслэл хотын халдварын тоог дүүргээр авч үзвэл
Нийт халдварын болон дотоодын халдварын тоо