“Инноваци ба ирээдүйн ажлын байр 2021” хэлэлцүүлгэг болж байна

2021-12-23
1 min read

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Халамжаас Хөдөлмөрт” бодлого арга хэмжээг дэмжихэд хөдөлмөрийн биржүүдийн оролцоо болон ажил олгогч байгууллагуудын уялдааг хангах зорилгоор “Инноваци ба ирээдүйн ажлын байр 2021” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны санаачилгаар өнөөдөр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны гишүүн байгууллагууд, ажил олгогчид, Олон Улсын төслийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

“Инновацийг ашиглах нь”, “ Ажилд зуучлалд хувийн хөдөлмөр зуучлалын байгууллага буюу хувийн хувийн хөдөлмөрийн биржүүдийн үйл ажиллагааг үнэлэх нь” гэсэн үндсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг явагдана. Энэ хүрээнд цаашид анхаарах ёстой асуудлууд, технологийн хөгжүүлэлт, шинэлэг санаа, сайн туршлага, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд биржүүдээс тусгах санал, санхүүжилт болон бүртгэлжүүлэлтийн талаарх өнөөгийн тулгамдаж буй асуудлын шийдэл зэрэг олон асуудлыг хөндөн ярилцана.

Орчуулах »
error: Content is protected !!