Монгол Улсын “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн дагуу 2022 оноос эхлэн Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар 729699 хүүхдийн мөнгийг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ ирүүлээд байна.
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ сар бүр системээр дамжуулан, эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд өөрийн биеэр нэг удаа хандаж, бүтэн жилээр гаргах зохицуулалт хийсэн ч иргэдийн хүсэлтийг харгалзан, цахимаар гаргахдаа нэг удаагийн хүсэлтээр бүх сараа сонгох боломжтой боллоо.
Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан тохиолдолд дараах хувиар тооцож мөнгөн хэлбэрээр олгох ба хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдож байсан дансаар дамжин сар бүрийн 20-ны өдөр олгогдоно.
2022.01.01- 2022.07.01-ний өдрийг хүртэл 100,000 төгрөг2022.07.01-2022.12.31-ний өдрийг дуустал 50,000 төгрөг Хэрэв хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаагүй тохиолдолд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргасанд тооцож, Төрийн сангийн холбогдох дансанд байршуулна. Хүүхдийн мөнгөн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтээ тухайн сард нь гаргаж амжаагүй эсхүл хүсэлт гаргасан боловч тухайн иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн сардаа олгогдоогүй бол хүсэлтийг үндэслэн нөхөн олгоно.
Өөрөөр хэлбэл 2022.01 сард мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж амжаагүй тохиолдолд 2022.02 сард гаргах боломжтой ба 1,2 сарыг хамтатган олгоно.Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг:
1. www.ehalamj.mn цахим хуудас
2. Ebarimt гар утасны аппликейшн
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх газар, хэлтсүүдээр дамжуулан 2022.01.10-ны өдрөөс эхлэн хүлээн авч байна.