Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгийг танилцуулах сургалт боллоо

2021-12-20
1 min read

2022 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулах сургалт зохион байгуулав. Сургалтад Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн ажилтнууд идэвхтэй хамрагдлаа. Энэ үеэр ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар хуулийн шинэчилсэн найруулгын талаарх товч мэдээллийг өгөв. Тэрбээр хөдөлмөрийн тухай хууль бол ажилтан, ажил олгогч хоорондын харилцааг зохицуулах маш том хууль мөн. Тиймээс хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн ямар нэгэн асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт, Хөдөлмөрийн эрхийн маргаан зэрэг асуудлыг хуулиар маш сайн зохицуулж өгсөн гэдгийг онцолсон. Харин оролцогчид Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д тухайн иргэнийг тэтгэвэрт гарах насыг тодорхой зааж өгөөгүй гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан юм.Мөн энэ өдөр ХНХ-ын дэд сайд С.Зулпхар түүний баг бүрэлдэхүүн “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн их сургуульд шинээр байгуулсан “Аюулыг таниулах төв”-ийн нээлтэд оролцлоо. Тус төвийн багаж тоног төхөөрөмжийг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өөрсдийн гараар бүтээсэн байна. Цаашид тус төвийг орон нутгийн хүүхэд, багачуудад үзүүлж, ХАБЭА-н танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилготой хэмээн ажилчид онцлов. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн үйл ажиллагаа болон авто засварийн төвийн ХАБЭА-н үйл ажиллагааг үзэж танилцав.

uploaded picture
uploaded picture
uploaded picture
uploaded picture
Орчуулах »
error: Content is protected !!