Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусний 2089 тохиолдол шинээр бүртгэгдлээ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс 1373 нь Улаанбаатарт, 716 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүйг байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 573 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3731 нь хөнгөн бол 103 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Хэвтэн эмчлүүлэгчдээс 2121 нь хүүхэд, 1242 нь жирэмсэн эмэгтэй байгаа бол гэрийн хяналтад 54136 хүн байна.