Коронавируст халдварын улмаас дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоолоо

2022-01-21
1 min read

Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас  2022 оны нэгдүгээр сарын 21-27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болжээ.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон [email protected] цахим хаягаар хүлээн авна.

Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж илгээх боломжтой.

Уг өдрүүдэд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-26169851-261544) ажиллана.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалав.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүхийн Гамшгаас хамгаалах түр штаб

Орчуулах »
error: Content is protected !!