Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.
Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нэр бүхий чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээлэл багтсан болно.
№ | ЗЭЭЛДЭГЧИЙН НЭР | ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН ТӨСӨЛ | Зээл авсан огноо | Зээлийн дүн /тэрбум төг./ | Ханш | Валют | Нийт төлөгдсөн дүн /тэрбум төг./ | Зээлийн өр төлбөр /тэрбум төг., хуримтлагдсан дүн/ |
1 | “Монгол драй милк” ХХК | Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр | 2017/5/16 | 42.6 | 2848.8 | USD | 2.49 | 50.4 |
2 | “Монгема” ХХК | Муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох | 2017/10/31 | 10.4 | 24.74 | JPY | 0.58 | 12.6 |
3 | “Эрэл” ХХК | Угсармал орон сууц | 2013/8/20 2014/7/17 | 65.5 39.4 | 2848.8 | USD EUR | 19.31 7.98 | 106.0 57.1 |
4 | “Инжир” ХХК | Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга төсөл | 2018/1/9 | 5.6 | 2848.8 | USD | – | 7.6 |
5 | Хавсралт 2 Чинис хаан’!A1 | – | 2019/12/19 | 25.0 | 1 | MNT | – | 37.5 |
6 | “Чингис хаан банк” ХХК (Дамжуулан зээл) | Арьс шир боловсруулах, үйлдвэрлэлийн төсөл | 2014/8/26 | 13.0 | 1 | MNT | 12.67 | 1.1 |
7 | “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК нар. | “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төсөл | 2015/5/28 | 142.44 | 2848.8 | USD | 59.44 | 117.9 |
8 | ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл | – | 2016/2/5 | 19.3 | 1 | MNT | – | 25.6 |
9 | “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК нар. | Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл | 2018/3/9 | 7.27 | 1 | MNT | 5.55 | 4.9 |
10 | “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар | Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл | 2017/12/13 | 31.9 | 1 | MNT | 8.4 | 38.6 |
11 | “Сонгоулд” ХХК “Өрмөн Уул групп” ХХК | Алт-2 үндэсний хөтөлбөр | 2017/12/28 | 17.31 | 24.74 | JPY | 0.21 | 19.7 |
12 | “Зэст-Өндөр” ХХК | Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл | 2018/8/10 | 10.87 | 24.74 | JPY | 0.63 | 11.8 |
13 | “Кью Эс Си” ХХК | 33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт | 2014/12/3 | 203.12 | 2848.8 | USD | 112.95 | 212.4 |
14 | “Енсада истерн” ХХК | Экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр төсөл | 2019/12/30 | 26.9 | 1 | MNT | 0.0 | 34.3 |
15 | “Болор шүр” ХХК | Алт-2 үндэсний хөтөлбөр | 2017/8/30 | 2.3 | 1 | MNT | – | 2.4 |
16 | “Эрд хул” ХХК | Алт-2 үндэсний хөтөлбөр | 2017/8/30 | 0.7 | 1 | MNT | 0.3 | 0.6 |
17 | “Монлаа” ХХК | Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих | 2014/8/11 | 5.6 | 1 | MNT | 0.88 | 7.6 |
18 | “Ган Хүдэр Орд” ХХК | Хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл | 2017/7/6 | 5.90 | 1 | MNT | 1.2 | 5.6 |
19 | “Дэд бүтэц инженеринг” ХХК | Дэд бүтэц-Ухаалаг шийдэл төсөл | 2018/10/24 | 2.10 | 1 | MNT | 0.1 | 2.8 |
20 | Бэрэн групп ХХК | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын “Ё” блок орон сууцны хороолол | 2017/10/30 | 33.2 | 2848.8 | USD | 3.22 | 43.7 |
21 | Мондулаан трейд ХХК | Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл | 2018/10/22 | 13.7 | 1 | MNT | 3.37 | 17.7 |
22 | Пирамид Орд ХХК | “Буман залуус 296 айлын орон сууц”-ны төсөл | 2018/6/19 | 15.0 | 1 | MNT | 0.52 | 23.1 |
23 | МБҮ трейд ХХК | “Мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төсөл | 2018/2/13 | 11.5 | 1 | MNT | 0.00 | 16.7 |
24 | Сэлэнгийн герефорд ХХК | “Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл” | 2018/11/1 | 4.1 | 1 | MNT | 0.33 | 5.4 |
25 | Бармон ХХК | Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл | 2019/12/23 | 13.8 | 1 | MNT | 0.91 | 17.0 |
Нийт | 880.2 |