НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

2022-01-20
1 min read

НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олголт өгдөг. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг олгох аж. Буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.

Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8-н, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8-нд / ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг.

Орчуулах »
error: Content is protected !!