“Замын-Үүдээс гарах хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй” хэмээн тус сумын Онцгой комисоос мэдээлсэн байна.
Харин өмнөд хөршөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Замын-Үүдэд ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, тодорхой хэмжээнд хязгаарлалтыг хийж байгаа аж.
Уг ажлын хүрээнд Замын-Үүд рүү нэвтрэх үндсэн пост дээр түргэвчилсэн тестээр коронавирусний халдварын шинжилгээг авч эхэлсэн байна.