Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2022-01-18
1 min read

Нийслэлийн ЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Иймд иргэд дараах  утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс авах боломжтой гэж Монголын хуульчдын холбооноос мэдээллээ. Тус зөвлөгөөг маргааш 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах аж.

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх утасны дугаарууд:

  • 75050801
  • 75050802
  • 75050803
  • 75050804 
Орчуулах »
error: Content is protected !!