Д.Ихбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2022-01-18
1 min read

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга захирамж гарган Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Орчуулах »
error: Content is protected !!