“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Эрүүл мэндийн сайд нар өчигдөр буюу даваа гарагт коронавирусний “омикрон” хувилбартай холбоотой асуудлаар цахимаар уулзаж, уг хувилбарыг хянан судлах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
“Сайд нар шинэ хувилбарыг илрүүлж, дэлхий нийтэд сэрэмжлүүлэн үлгэр жишээ үзүүлсэн Өмнөд Африкийн хичээл зүтгэлийг сайшаалаа” гэж цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эмгэг төрүүлэгчийн олон улсын тандалтын сүлжээг бий болгохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Үүний сацуу “COVID-19”-ийн вакцины хүртээмжийг хангахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, вакцин хандивлах үүрэг амлалтаа ахиулахаар болжээ.