УОК-оос гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, “Халдвар тархсан улс орнуудаас зорчин ирж байгаа болон тухайн улсаар дамжин ирж буй гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Эрсдэлтэй бүсүүдэд аялсан, зорчсон иргэдийг өөрийн улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоногийн хугацаанд тусгаарлалтад оруулна.
Мөн манай улсад 200 гаруй энхийг сахиулагчид ирж байгаа. Эрсдэлтэй бүсээс ирж байгаа тул 10 хоногийн хугацаанд 10 хоногийн хугацаатай цэргийн амралтад тусгаарлана. Нисэх онгоцны буудал, авто замын боомтууд, хилийн шалган нэвтрүүлэх хил хяналтын орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна. Гадаад улс руу аялах аль эсвэл зайлшгүй шалтгаанаар зорчих гэж буй иргэд тухайн зорчсон улсад шинэ мутаци бүртгэгдвэл буцаж ирэхэд нь 10 хоногийн тусгаарлана гэдгийг хэлье” гэв.