Авлигатай тэмцэх газраас судлаач Грахам Брүүксийн “Criminology of Corruption: Theoretical Approaches” номыг “Авлигын криминологи: Онолын чиг хандлага” нэртэйгээр орчуулан Азийн хөгжлийн банкны “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр хэвлүүлэн, олон нийтэд хүргэж байна. https://www.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3c99b4a272f9dc%26domain%3Dwww.iaac.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.iaac.mn%252Ff494923aaaf35c%26relation%3Dparent.parent&container_width=806&href=https%3A%2F%2Fwww.iaac.mn%2Fpost%2F104118&locale=en_US&sdk=joey
Эх судалгаанд түшиглэн криминологийн онолын түвшинд авлигыг авч үзсэн нь энэ номын гол онцлог юм. Уг бүтээлд ялгаатай нөхөрлөлийн онол, дарамтын онол, гулсах тухай онол, хяналтын онол зэрэг хэд хэдэн онолыг авч үзсэн нь цаашид дэлгэрүүлэн судлахыг хүссэн хүмүүст хэрэгцээтэй бүтээл болсон байна. Ингэхдээ уншигчид өөрөө дүгнэлт хийх боломж олгох үүднээс онол тус бүрийг авлигын асуудалтай холбон тайлбарлажээ. “Авлигын криминологи” бүтээл нь авлигыг олон улсын хэмжээнд авч үзсэн бөгөөд хувь хүн, байгууллага, улс орнууд яагаад авлигажсан байдгийг тайлбарлах олон тооны жишээ оруулснаараа сонирхолтой.
Уг номыг худалдаалан борлуулахгүй бөгөөд 21 аймгийн номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сан, хууль эрх зүйн сургалттай их, дээд сургуулийн номын сан, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хүргүүлээд байна.
Зохиогч Грахам Брүүкс нь Английн Волверхамптоны их сургуулийн профессор, криминологи, авлига болон бусад гэмт хэргийн талаар судалгаа хийж, энэ чиглэлээр олон бүтээл туурвисан, дэлхийн улс орнуудын эрдэмтэдтэй авлигын асуудлаар хамтран ажилласан туршлагатай судлаач юм.