ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сарын 25-нд гэрээс нь саатуулж, улмаар 30 хоног цагдан хориод батлан даалтад гаргасан.
И.Орхон нь ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс нэг саяас дээш төгрөг авч, ажилд томилдог байсан хэрэгт холбогдсон юм.
Тэгвэл И.Орхон авлига авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг ёсоор болгож Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.