Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

2021-11-18
1 min read

Онцгой байдлын ерөнхий газраас “Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх” улсын  албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын  үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, албан хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлэн дүгнэж заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний төвийн байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн үйл ажиллагаа, ус, хөрс, агаарын мониторингийн үйл ажиллагаатай танилцан, холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөмж чиглэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!