Я.Содбаатар: Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг бүртгэлжүүлээд гаргана

2020-11-24
1 min read

Орон нутгаас ирээд Улаабаатар хотод гацчихаад байгаа хүмүүсийг хэзээ буцаах вэ гэдэг асуултыг иргэд өдөр бүр асууж байгаа. Тэгвэл Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар орон нутгийн иргэдийг 12 дугаар сарын 1 гэхэд хотоос гаргана хмээн хэлжээ. Тэрбээр, дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас өнөө, маргаашдаа орон нутгийн иргэдийг буцаах боломжгүй. 119.mn  апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулаад буцаана. Одоогоор иргэдийг бүртгэх ажлыг хийж байгаа бөгөөд буцаах асуудлыг хүндрэлгүй зохион байгуулахаар ажиллаж байна гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!