ШЕЗ-ийн 2022 оны төсөв 81.0 тэрбум төгрөгийг батлагдлаа

2021-11-16
1 min read

Монгол Улсын Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

        Шүүхийн төсөв 2021 онд 61.1 тэрбум төгрөгөөр буюу 2019 онтой харьцуулахад 10.1 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй батлагдаж байсан бол 2022 онд 81.0 тэрбум төгрөгт хүрч төсөв 58.7 хувиар нэмэгдэж батлагдлаа.  

/тэрбум төгрөгөөр/

Эргэн сануулахад 2020 – 2021 онуудад шүүхийн төсвийг 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулснаар шүүх эрх мэдлийн салбарт дараах  томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 115 автомашинаас 84.3 хувь буюу 97 автомашины ашиглалтын хугацаа 2020 онд  дуусаж байсан асуудлыг шийдвэрлэж бүх шүүхийн тамгын газруудад автомашины парк шинэчлэл хийгдсэн.

Ширээний компьютер 860, шүүх хуралдааны заалны тоног төхөөрөмж 30, принтер 140, хувилагч машин 20, өндөр хурдны 9 ширхэг сканер, архивын зориулалттай 96 ширхэг нягтруулсан шүүгээ тус тус худалдан авч нэн шаардлагатай байсан техник, тоног төхөөрөмжийн 61.1 хувийг бүрэн шинэчлэн, хүрэлцээ хангамжийг сайжруулсан.

Давхардсан тоогоор 50 шүүхийн тамгын газрын барилга байгууламжид их болон урсгал засвар, зай талбайг нэмэгдүүлж өргөтгөх ажлуудыг хийж шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын байрны нөхцөлийг сайжруулсан зэрэг болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн багц нийт 81.0 тэрбум төгрөг үүнээс

  • – Урсгал зардал 77.0 тэрбум төгрөг
  • – Хөрөнгө оруулалтын зардал 4.0 тэрбум төгрөгөөр;

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны төсвийн багц 2,7 тэрбум төгрөг үүнээс

  • – Урсгал зардалд 1,7 тэрбум төгрөг
  • – Хөрөнгө оруулалтын зардал 1,0 тэрбум төгрөгөөр тус тус батлагдлаа.
  •  

Ийнхүү шүүхийн 2022 оны  төсөв 81.0 тэрбум төгрөгөөр батлагдсанаар шүүх эрх мэдлийн салбарт тулгамдаж байгаа шүүхийн барилгуудын их засварыг хийх, тавилга, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хангамж, баталгааг дээшлүүлэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

ШҮҮХИЙН САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!