Г.Эрхэмбаяр Жюү жицүгийн дэлхийн гурван удаагийн аварга боллоо

2021-11-15
1 min read

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 11-13-ны хооронд зохион байгуулагдсан жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний ангиллын +100кг жинд Үндэсний бөхийн Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр алтан медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү дэлхийн 3 удаагийн аварга болж байгаа ажээ.

Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жюү жицүгийн холбооны 19 тамирчин оролцсон бөгөөд 76.2 кг-д Монголын жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртсэн бол Тулга  мөнгөн медалийн эзэн болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!