Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болжээ.
Төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас танилцуулж байна.
Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой.
“e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно.
ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно.
ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно.
Харин 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна.
Түүнчлэн суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол: e-mongolia.mn сайт руу нэвтрэн ороод Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно. Улмаар Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгааг цахимаар авах боломжтой юм байна.