Короновируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдэд мөнгөн тэтгэмж олгоогүй

2021-11-12
1 min read

Цахим сүлжээгээр “Короновируст халдварын улмаас өвдөөд эдгэрсэн талаарх эмнэлгийн бичгээр болон эмнэлгийн тусламж авсан иргэдэд Нийгмийн даатгалын сангаас 1 сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа” гэх мэдээлэл түгээд байгаа.

Тэгвэл энэ асуудлаар Нийгмийн даатгалын сангаас мэдэгдэл гаргасан байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуульд заасны дагуу короновируст халдвар (Ковид-19)-ын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэн, даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаа, эмнэлгийн хуудсыг үндэслэн олгож байна.

Нийгмийн даатгалын сангаас короновируст халдварын улмаас өвдөөд эдгэрсэн талаарх эмнэлгийн бичгээр болон эмнэлгийн тусламж авсан иргэдэд 1 сая төгрөгийн тэтгэмж олгож байгаа талаар мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна.


НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!